Хятадын гадаад жуулчлалын хэтийн төлөв эерэг байгаа бөгөөд дэлхийн өнцөг булан бүрт зочлох Хятад жуулчдын тоо өсөх хандлагатай байна. Монгол улсад ирдэг нийт жуулчдын 30-аас илүү хувийг Хятад жуулчид дангаараа эзлэдэг бөгөөд энэ тоо баримт ирэх жилүүдэд илүү өсөх хандлагатай байгаа.
Тиймээс МАЖХ-оос Хятад жуулчдад зориулсан аялал, үйл ажиллагаагаа хэрхэн бэлтгэх болон Хятадын жуулчдад хэрхэн таатай сэтгэгдэл төрүүлэхэд туслах практик зөвлөмжийг бэлтгэн хүргэж байна. Хятад жуулчид бусад орны жуулчдын адил аяллын янз бүрийн сонголт, сонирхолтой байдаг ч тэдний юу хүсдэг талаар ойлголт өгөх тодорхой чиг хандлага, шинж чанарууд байдаг.
Хятад жуулчид түүхд дуртай. Удахгүй болох аялалдаа зориулж контент болон тайлбар хийхдээ тухайн аялалын бүтээгдэхүүнийхээ талаар хамгийн сайн танигдсан зүйлийг эхэлж оруулж өгөх хэрэгтэй. Үүнтэй зэрэгцээд Хятад улсад тухайн бүтээгдэхүүний талаар хэр танигдсан байгаа талаар суурь судалгаа хий. Хятадын эртний түүх, сурвалжид гардаг эсэх, Хятадын мэдээ, олон нийтийн сүлжээгээр тархсан эсэх зэрэг. Эдгээр мэдээлэл нь Хятад жуулчдын хандлагат өөрчлөлт оруулж, танай бүтээгдэхүүнтэй илүү ойр дотно харилцаа тогтооход тусалж, аяллын үеэр та бүхний тайлбарт илүү анхаарал хандуулах болно.
Аяллын маршрутыг төлөвлөх үедээ туршлага багатай аялагчид гүн гүнзгий утга учиртай үйл ажиллагаанаас илүүтэйгээр бага хэмжээний туршлага хуримтлуулахдаа анхаарах болно гэдгийг тооцоолоорой. Холын замд анх удаа аялж буй Хятад жуулчдын хувьд аялал гэдэг нь байр суурь, нэр хүнд гэсэн үг бөгөөд үүнийг тэд “Илүү их баяр баясгалан” гэсэн арга барилаар олж авахыг хүсдэг. Гэсэн хэдий ч хэт их ачаалалтай аялал хийхээс зайлсхийх нь чухал юм.
Мөн хол замд гарахдаа ариун цэврийн өрөө орох болон тамхи татах зогсолтыг тооцож цагаа төлөвлөх хэрэгтэй.
Байгалийн гоо үзэсгэлэн
Хятад улс хэдийгээр олон янзын байгалийн тогтоц бүхий орон боловч Хятад жуулчид дассанаасаа өөр байгалийн өвөрмөц онцлогтой газар руу татагддаг. Үүнд говь цөл, уулс нуруу болон бусад байгалийн өвөрмөц тогтоцууд багтана.
Худалдан авалт
Хятадын аялал жуулчлалын чухал хэсэг бол дэлгүүр хэсэх юм. Хятад жуулчид тансаг бараа, хувцас, гоо сайхны бүтээгдэхүүн, бэлэг дурсгалын зүйлс худалдаж авах дуртай. Тэд ихэвчлэн бусад улс орнуудад илүү чанартай эсвэл боломжийн үнэтэй гэж үзэж болох бүтээгдэхүүнийг эрэлхийлдэг.
Хоол
Хоол бол Хятадын олон жуулчдын аялалын салшгүй хэсэг юм. Тэд ихэвчлэн орон нутгийн хоол, хүнсийг туршиж үзэх, зочилж буй газрынхаа хоолны дүр төрхийг судлах сонирхолтой байдаг. Хооллож эхлэхийн өмнө хоолоо танилцуулах болон тэдэнд хоолныхоо зургийг дарах хугацааг өгөхөд тэд талархах болно. Хоол бол зөвхөн идэх хэрэгцээ биш тэдний хувьд цаг хугацаагаа таатай өнгөрүүлэх чухал мөч гэдгийг тооцоорой.
Гэр бүлд ээлтэй үйл ажиллагаа
Хятадын жуулчид ихэвчлэн гэр бүлээрээ аялдаг тул гэр бүлд ээлтэй үйл ажиллагаа, байр санал болгодог газрууд тэдний сонирхлыг татдаг. Түүнчлэн хэлний бэрхшээл үүдэхээс сэргийлж боломжтой бол Хятад хэл дээр бичигдсэн гарын авлага, брошуруудыг бэлдэх хэрэгтэй.
Технологи ба интернет сүлжээ
Хятад улс нь технологийн дэвшлээрээ алдартай бөгөөд зарим Хятад жуулчид аялалынхаа үеэр хамгийн сүүлийн үеийн технологи, орчин үеийн тохь тухыг мэдрэх сонирхолтой байдаг. Түүнчлэн тэд Wechat, Weibo зэрэг олон нийтийн платформ дээр идэвхтэй бөгөөд ихэвчлэн аяллынхаа зургийг найз нөхөд, гэр бүлтэйгээ хуваалцах дуртай. Тиймээс боломжтой бол үнэгүй Wi-Fi холболтыг санал болгох нь маш чухал. Энэ нь тэднийг аз жаргалтай болгох төдийгүй танай аяллын бүтээгдэхүүний хувьд томоохон, үнэгүй сурталчилгаа болно. Мөн төлбөр тооцооны хувьд дижитал хэтэвч Wechat Pay-г ашиглах нь тэдэнд маш тухтай байх болно.
Аюулгүй байдал
Бүх аялагчдын нэгэн адил Хятадын жуулчид аялах газраа сонгохдоо аюулгүй байдлыг чухалчилдаг. Үүнд:
Аяллын дараа үргэлжлэх харилцаа
Хятадын гадаад аялал жуулчлал нь дэлхийн хамгийн том аялал жуулчлалын нэг тул аялал өндөрлөсний дараа ч гэсэн харилцаагаа хөгжүүлэхээ мартуузай. Бүх зүйлс цахим болсон энэ цаг үед жишээ нь нэрийн хуудас дээрээ та бүтээгдэхүүн, компанийн танилцуулга, вебсайт, хаяг зэргээ QR кодоор үлдээх хэрэгтэй. Ингэснээр нэг хэрэглэгчийн аялал дууссан ч хэдий ч дараа дараачийн олон амжилттай аялал, бизнес харилцааны эхлэл болж чадна.