Монгол улс байгалийн үзэсгэлэнт тогтоц, өвөрмөц соёлоороо алдартай. Өргөн уудам говь нутгаас, Алтайн нурууны мөнх цаст оргилуудаараа хэзээнээс адал явдлыг эрэлхийлэгчдийн аялах дуртай чиглэл байсаар ирсэн.
Гэвч эдгээр сонирхол татахуйц шинж чанаруудыг үл харгалзан Монголын аялал жуулчлалын салбар бүрэн чадамждаа хүрэхгүй байх бэрхшээлтэй тулгарч байна. Гэсэн хэдий ч хиймэл оюун ухаан (AI) нь мэдэгдэхүйц өсөлтийн боломжийг олгож байгаа юм.
Дэлхийн аялал жуулчлалын салбарт хиймэл оюун ухаан нь чухал үүргийг аль хэдийн гүйцэтгэж эхэлсэн бөгөөд Монгол улсад ч мөн ялгаагүй. Хиймэл оюун ухааны хүчийг ашигласнаар Монголын аялал жуулчлалын салбар жинхэнэ боломжоо нээж чадна.
Хиймэл оюун ухааны тусламжтайгаар Монголын аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх хэд хэдэн арга замыг дурдъя:
Аялагчдад тулгардаг хамгийн том бэрхшээлүүдийн нэг бол шинэ газар очоод юу хийх, юу үзэхээ шийдэх явдал юм. Энэ үед л хиймэл оюун ухааны хэрэгцээ гарч ирнэ. Хиймэл оюун ухаан нь аялагчийн хүсэл сонирхол болон зан төлөвийн талаарх мэдээлэлд шинжилгээ хийснээр Монгол дахь үйл ажиллагаа, арга хэмжээ, аяллын чиглэлийн талаар хувийн зөвлөмж өгөх боломжтой. Энэ нь зөвхөн аялагчийн туршлагыг нэмэгдүүлэхээс гадна анзаарагддаггүй болон олон нийтэд төдийлөн танигдаагүй газруудыг сурталчлах давуу талтай.
Хэрэглэгчийн үйлчилгээ бол аялал жуулчлалын салбарын амин чухал зүйлсийн нэг. Аялагчид зочломтгой, анхаарал хандуулж буй мэдрэгдэж байгаа үйлчилгээнүүдийг авахыг хүсдэг бөгөөд хиймэл оюун ухаан нь хэрэглэгчийн үйлчилгээг сайжруулахад нэмэр болж чадна. Хиймэл оюун ухаан бүхий чатботууд нь үйлчлүүлэгчдэд цагийн зөрүү үл хамраан үйлчилгээ үзүүлж, асуултанд хариулж, тусламж үзүүлэх боломжтой. Энэ нь аяллын бизнес эрхлэгчдэд бусад чухал ажлууддаа анхаарлаа төвлөрүүлэх боломжийг олгохын зэрэгцээ хэрэглэгчийн туршлагийг ерөнхийд нь сайжруулдаг.
Урьдчилан таамаглах аналитик шийдэл бол аялал жуулчлалын салбарт хиймэл оюун ухааны чухал оролцоонуудын нэг. Хиймэл оюун ухаан нь аялагчдын зан төлөвийн талаарх мэдээлэлд дүн шинжилгээ хийснээр чиг хандлага, хэв маягийг урьдчилан таамаглаж энэ нь аялал жуулчлалын бизнес эрхлэгчдэд бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ тухай маркетингийн итгэлтэй шийдвэрүүдийг гаргах боломжийг олгодог.
Жишээлбэл, хэрэв хиймэл оюун ухаан Монгол улсад морин аялал хийх сонирхол нэмэгдэх хандлагатай байна гэж таамаглавал бизнес эрхлэгчид санал болгож буй бүтээгдэхүүн, үйлчилгээнүүддээ тохиргоо хийж болно.
Аяллын аюулгүй байдал бол аялагч, жуулчдын хамгийн чухал асуудал бөгөөд хиймэл оюун ухаан нь эдгээр асуудлыг шийдвэрлэхэд тус болж чадна. Гэмт хэргийн түвшин болон бусад хүчин зүйлсийн мэдээлэлд дүн шинжилгээ хийснээр хиймэл оюун ухаан нь аялагчдад эрсдэл өндөр газруудыг тодорхойлж өгнө. Мөн энэ мэдээллийг орон нутгийн цагдаагийн байгуулгуудад өгөхөөс гадна, зарим газруудын гэрэлтүүлгүүдийг сайжруулах эргүүлүүдийг нэмэгдүүлэх зэрэг аюулгүй байдлыг сайжруулахад чиглэсэн стратеги боловсруулахад ашиглах боломжтой.
Хиймэл оюун ухаан нь Монголын аялал жуулчлалын салбарт маркетингийн хувьд маш чухал хэрэгсэл болж чадна. Аялагчдын зах зээл, зан төлөв, сонголтын талаархи өгөгдөлд дүн шинжилгээ хийснээр маркетингийн хамгийн үр дүнтэй суваг болон мессежийг тодорхойлох боломжтой. Энэ нь Монгол руу чиглэх жуулчдын урсгалыг нэмэгдүүлэхэд тус нэмэр болж, аялал жуулчлалын эдийн засгийг хөгжүүлэхэд дэмжлэг болно.
Ерөнхийдөө, Хиймэл Оюун ухаан бол аялал жууллалын салбарыг өөрчлөхөд чухал үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд Монгол улс үүнээс ашиг шим хүртэх боломж өндөр байна. Хиймэл оюун ухааны хүчийг ашигласнаар Монголын аялал жуулчлалын салбар тогтвортой, мэдэгдэхүйц өсөлтийг авах боломжтой.
МАЖХ